Ховд аймаг “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгууллаа

Бусад

   Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран Монгол улсад ШУны Мал Эмнэлэг Үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, сумын “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгууллаа. Манхан сум нь зургаан багтай, 4347 хүн амтай. 1057 өрхтэй. Үүний 647 нь малчин өрх. Тэдний төлөөллөөс бүрдсэн 350 гаруй малчин оролцсон тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар оролцож, аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээ, бодлого шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр малчид аймгийн засаг даргын гол анхаарлаа хандуулж буй Шударга ёсыг тогтоох, Газар олголтыг нэмэгдүүлж, тоон гарын үсэг олгох, Эрт илрүүлэгийн үзлэг оношилгоонд иргэдийг сайтар хамруулах ажилд талархалтай байгаагаа хэлж ажлын амжилт хүслээ. 

ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР АЙМАГ, СУМЫН ХОЛБОГДОХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД:

  • Малын тоо толгойн албан татварыг бүрдүүлэх,
  • Газар хүссэн өргөдөл хүлээн авах,
  • Тоон гарын үсэг олгох зэрэг төрийн үйлчилгээг үзүүлж ажиллав.

ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮР ДҮНД ТУС СУМЫН МАЛЧИД:

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд анхаарч чанартай, цөөн тооны малтай байх,
  • Малын үүлдэр, таваарлаг шинж чанарыг хэрхэн нэмэгдүүлэх,
  • Залуу малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарах зэрэг тодорхой асуудлаар санал солилцож, гарц, шийдлийг эрэлхийлсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энд нэмж дурдахад тус сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангажээ. Сумын Засаг даргын өгсөн мэдээллээр малчид 2000 гаруй тонн хадлан бэлтгэн нөөцөлсөн байна. Харин сумын аюулгүйн нөөцөд 2000 боодол өвс бэлтгэхээс 10000 ширхгийг нөөцөлж төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.