Нэнси Пелоси: Бүгд найрамдахчууд ялсан ч Украинд туслахаа зогсоохгүй

Дэлхийн мэдээ

   Завсрын сонгуульд Бүгд найрамдахчууд ялсан тохиолдолд Вашингтон Киевт туслахаа зогсоохгүй гэж АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдйин танхимын спикер Нэнси Пелоси мэдэгдсэн байна. Тэр даваа гарагт Загребт Хорватын Ерөнхий сайд Андрей Пленковичтай уулзсаны дараа хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ ингэж хэлжээ.

Төлөөлөгчдийн танхимын спикер арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулийн дүнгээр Конгрессын хяналт Бүгд найрамдахчуудад шилжвэл Украинд үзүүлдэг Америкийн тусламж буурах уу гэсэн асуултад “Украинд үзүүлэх цэргийн тусламж, дүрвэгсэд болон бусад бүхийл асуудлаар дэмжихээ АНУ зогсоохгүй гэж би бодож байна” гэж Пелоси хариулсан байна. “Украинд үзүүлж байгаа энэ тусламж бол хоёр намын, хоёр танхимын тусламж” гэж Пелоси үргэлжлүүлжээ. Түүнийхээр бол Киевт тусламж үзүүлэхийг  Төлөөлөгчдийн танхимын ч, АНУ-ын Конгрессын Сенат ч дэмжиж байгаа гэнэ.

АНУ-ын Бүгд найрамдах намын зарим төлөөлөгчийн яриад байгаа Вашингтон,  Киевт хязгааргүй  тусламж үзүүлж байна гэсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. “Бид  хэзээ ч Украинд бүхнийг авах карт өгөөгүй” гэж тэр онцолсон байна.

МАГАТЭ-гийн тэргүүн АНУ-д талархлаа

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси аравдугаар сарын 24-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзах үеэрээ  Украины Запорожийн атомын цахилгаан станцын эргэн тойронд аюулгүйн бүс байгуулах талаар чармайлт гаргаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаар өөрөө Twitter хуудсандаа бичжээ.

Гросси бас энэ долоо хоногт МАГАТЭ-гийн шинжээчид Украинд очно гэдгээ Блинкенд мэдээлсэн гэжээ. “Би Запорожийн атомын цахилгаан станцын эргэн тойронд хамгаалалтын цөмийн аюулгүйн бүс байгуулах талаар манай хүчин чармайлтыг дэмжиж байгаад нь АНУ-д талархал илэрхийлсэн” гэж Гросси бичсэн байна.