АНУ, Талибуудтай хэлэлцээрээ сэргээв

Дэлхийн мэдээ

   Кувейтийн нийслэл Дохад афганы “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид, АНУ-ын  Тагнуулын төв газрын захирлын орлогч Дэвид Коэн, Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгч Том Уэст нарын бүрэлдхүүнтэй АНУ-ын албаны хүмүүстэй хэлэлцээр хийсэн байна. Дохад ирсэн талибуудын төлөөлөгчдийг Афганистаны Тагнуулын газрын дарга Абдул-Хак Васик тэргүүлжээ.

Энэ бол “Аль-Каида” бүлэглэлийн тэргүүн Айман аз-Зауахириг америкчууд устгасны дараа болж байгаа анхны хэлэлцээр. “Талибан” хөдөлгөөн

Трампын засаг захиргааны үед талибуудтай хийсэн Дохагийн хэлэлцээрээр энэ талаар ярихгүй хэмээн эцэсэлсэн ч  аль-Зауахириг талибууд аюулгүй газар нуусан гэж АНУ буруутгаж байгаа юм. 

Талибуудын хувьд  “Аль-Каида” бүлэглэлтэй нэлээн төвөгтэй харилцаатай байдаг. Тэд байнгын  холбоотой байдаг ч хэт даврах  үзэл суртал нь Исламын улсын үндэс суурийг бүрдүүлснийг мартаж болохгүй. “Лалын улс” бүлэглэл нь өнөдөөр  Афганистан дахь Талибан хөдөлгөөний засгийн газрын эсрэг террорист ажиллагаа явуулж байгаа юм.