Ким Чен Ун, дайсантайгаа ярилцах хэрэггүй гэж үзэж байна

Дэлхийн мэдээ

   Умард Солонгосын уирдагч Ким Чен Ун дайсантайгаа хэлэлцээр хийх шаардлагагүй гэж үзэж байна хэмээн  өмнөд солонгосын мэдээллийн Рёнхап агентлаг умард солонгосын мэдээллийн төв агентлагийн эх сурвалжаас аван мэдээлжээ.

“Умардын мэдээллийг агентлаг Ким дайснуудтайгаа яриа хэлэлцээ хийх шаардлагагүй, тэдэнтэй ярилцах зүйл байхгүй гэж хэлснийг иш татсан байна” гэж Рёнхап агентлагийн мэдээлэлд дурдсан байна.

Үүнтэй зэрэгцээд Рейтер агентлаг умардын мэдээллийн агентлагийн эх сурвалжаас авснаа Ким Чен Ун  цаашид цэргийн ажиллагаагаа идэвхжүүлнэ гэж амласныг дамжуулжээ. Солонгосын мэдээллийн агентлагийн мэдээнд “илүү их хүчтэй, айсандаа оновчтой анхааруулга өгөхийн тулд” аравдугаар сарын 4-нд Японы дээгүүр саяхан бүтээсэн дуужингаа харвасан” гэсэн юм байна.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг таслан зогсоохын тулд Умард Солонгос есдүгээр сарын сүүлчээс удаа дараа баллистик пуужин харван туршиж байгаа юм.

Бээжинд ХКН-ын долдугаар бүгд хурал боллоо

Бээжинд Хятадын коммунист намын 19 дэх удаагийн сонгуулийн долдугаар бүгд хурал өнгөрсөн ням гарагт болж  ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин Улс төрийн товчооны ажлын тайлангаа тавилаа хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Си Зиньпин бас ХХ их хуралд тавих ХКН-ын Төв хорооны 19 дэх удаагийн сонгуулийн хугацааны тайлан илтгэлийн төслийг танилцуулжээ. Бүгд хурлаар ХКН-ын Төв хорооны Улс төринй товчооны байнгын хорооны гишүүн Ван Хунины намын дүрэмд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна. Намын ХХ их хурлаар хэлэлцэх ХКН-ын Сахилгын төв комиссын тайлан илгэлийн төслийг бүгд хурал бас хэлэлцжээ.

ХКН-ын ХХ их хурал энэ аравдугаар сарын 16-нд эхэлнэ. Их хурлын дараа  анхдугаар бүгд хурлаар Төв хорооны шинэ бүрэлдхүүнийг баталж Улс төрийн товчоо, Байнгын хороодын бүрэлдхүүнийг шинэчлэн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.