Оросоос дүрвэгч: Энэ бол эх орны дайн биш, эзлэн түрэмгийлэх дайн

Дэлхийн мэдээ

  bbc.com: ОХУ-ын Холбооны галаийн албаны мэдээллээр бол Владимир Путины “цэргийн хэсэгчилсэн дайчилгаа” зарласан мөчөөс эхлэн 300 гаруй мянган хүн Оросыг орхин гадаад улс орнууд руу гарсан гэнэ. Оросын Батлан хамгаалах яам болохоор аравдугаар сарын 4-ний байдлаар бэлтгэлээс 200 мянган иргэнийг дайчлан татаад байгаа гэжээ.

Оросоос дүрвэгсдийн ихэнх нь Казахстан, Гүрж рүү гарч байгаа юм байна. Гэхдээ олон хүн энэ улсуудаар дамжин өөр улсууд ру угарч байгаа гэжээ. Тухайдбал Турк рүү оросууд визгүй зорчдог учраас Стамбул руу явцгаадаг байна. Туркийн Стамбулд очсон залуу Би-би-сигийн сурвалжагчид яриа өгөхдөө “энэ бол эх орн ыдайн биш, эзлэн түрэмгийлэх дайн” гэжээ.

Оросууд Запорожийг буудсанаар 14 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадлаа

Оросын зэвсэгт хүчний дайчид бямбааас ням гарагт шилжих шөнө Запорожийг пуужингаар  ширүүн галласны улмаас энгийн номхон 14 хүн амь үрэгдэж хэдэн арван хүн шархдлан эмнэлэгт хүргэгдсэний зургаа нь хүүхэд байлаа гэж  украины эрх баригчид мэдээлжээ.

“Амь үрэгдсэн, шархадагсдын дотор хүүхдүүд байлаа” гэж Запорожийн захиргаа мэдээлсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ шөнө оросын цэргүүд Запорожийн орон сууцны хороолол руу буудсанаас  хамгийн багаар бодоход 14 хүн амь үрэгдлээ. Харамсалтай н энэ тоо нэмэгдэж магадгүй байна. Барилгын нурангийг цэвэрлэх дарагдсан хүмүүсийг эрж хайх ажил үргэлжилж байна” гэж ням гаргийн орой ээлжит мэдээллийнхээ үеэр мэдэгджээ. Оросуудын буудлага даваа гарагт шилжих шөнө ч үргэлжилсэн байна.

Оросын цэргийн командлалын мэдээлснээр бол пуужингийн цохилтыг Запорожийн Хортица арал дээр байрладаг Украины тусгай хүчний "Барс" бригад болонгадаадын хөлсний цэргүүдийн байрлалуудад чиглүүлсэн гэнэ.

Запорожийг оросууд эзэлсний дараа байгуулсан захиргааныхан бас  пжжингийн цохилт Украины цэргийнхний байрыг онилсон гэжээ. Запорож мужийн цэрэг-иргэний захиргааны зөвлөлийн тэргүүн Владмимир Рогов гэгч “Пуужин Зеленскийн их бууны  55 дугаар бригадын залхаан цэрлүүлэгчдийн казармыг онилсон гэж телеграмм сувагтаа бичсэн байна.

Харин Украины цэргийнхэн цохилтыг нисэх онгоцноос өгсөн гээд аравдугаар сарын 9-ний шөнө гэхэд л “оросын Рязань дахь нисэх буудлаас бөмбөгдөгч Ту-22М3 онгоц зургаа, Ростов мужийн Мариновкийн нисэх буудлаас долоон Су-35 онгоц хөөрсөн нь илэрсэн” гэж мэдээлжээ.