Дөрвөн нэгж Орост нэгдэх санал асуулгын дүнг БНАСАУ дэмжлээ

Дэлхийн мэдээ

     Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улс, украины Запорож, Херсон мужуудад ОХУ-ын бүрэлдхүүнд нэгдэх бүх нийтийн санал асуулга явуулсан дүнг БНАСАУ-ын эрх баричгид дэмжиж байгаа илэрхийлснийг мягмар гарагт Солонгосын мэдээллийн төв агентлаг Гадаад хэргийн яамныхаа эх сурвалжаас аван дамжуулжээ. “Орост нэгдэхийг хүссэн ард иргэдийн хүсэл зоригийг хүндэтгэж, энэ бүс нутгуудыг өөрийн нэг хэсэг болгохын тулд арга хэмжээ авч байгаа Оросын засгийн газрын байр суурийг дэмжиж байна” гэж БНАСАУын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын тэргүүн Чо Чоль Сугийн хэлснийг мэдээллийн агентлаг иш татсан байна. Бүх нийтийн санал асуулгад оролцогсдын олонхи нь Оросын бүрэлдхүүнд орохын талаа саналаа өгсөн гэдгийг тэр онцолжээ. “Бүх нийтийн санал асуулга НҮБ-ын дүрмийн хүрээнд, хүмүүсийн тэгш эрх, өөрийгөө тодорхойлох эрхийг хангаж хоёр бүгд найрамдах улс, хоёр мужийн ард иргэдийн хүсэл зоригийг тусган хууль ёсны дагуу болсон” гэж Умард Солонгосын дипломат хэлсэн байна. Чо Чоль Сугийнхаар бол “НҮБ-ын аюулгүйн зөвлөлд гай болж байгаа” АНУ нь тусгаар тогтоносон улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, тэдний эрхийг зөрчиж байгаа өнөө үед нэг төвт дэлхий дахиныг хадгалахыг эрмэлзэх хэрэгтэй гэнэ. “АНУ нь өөрийн ноёрхлоо хадгалахын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хаалт бамбай, хүчирхийллийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа тэр өдрүүд өнгөрч байна” гэж умардын дипломат хэлжээ. Тэр эцэст нь Вашингтоныг “Югослав, Афганистан, Иракт дайн өдөөсөн” гээд гэвч НҮБын Аюулгүйн зөвлөл үүний хариу өарга хэмжээ аваагүй, уралаа ч үгүй гэсэн байна. 

БНАСАУ-ын пуужин 970 км өндөр хөөрч 17 Мах хурдалжээ

    Умард Солонгосын мягмар гарагт хөөргөсөн баллистик пуужин дунджаар 17 Мах хурдалж 970 км өндөр хөөрөн 4.5 мянган км зам туулсан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлснийг мэдээллийн Yonhap агентлаг дамжуулсан байна. Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо “Баллистик пуужин харваж өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байх юм бол” АНУ болон БНСУ-ын зүгээр хамтын аюулгүй байдлаа бэхжүүлэх үүднээс илүү хүчтэй хариу барих болно гэж мэдэгджээ. Пуужин харвах нь Солонгосын хойгт энхтайван тогтооход эсрэгээр нөлөөлөхөөс гадна НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хоригийг зөрчиж байгаа үйлдэл гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн үзэж байгаа юм. БНАСАУ-ын зүгээс дахин пуужин харвах тохиолдолд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин ажиглалтаа үргэлжлүүлсээр байх болно гэжээ. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр бол БНАСАУ мягмар гаргийн 07:23 цагт Чагандо мужийн Мупхён-ри суурингийн дэргэдээс дорно зүгт баллистик пуужин харвасан байна. Пуужин Японы газар нутаг дээгүүр өнгөрч Номхон далайд унажээ. БНАСАУ аравдугаар сарын 1-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан юм. Дунд тусгалын баллистик пуужингийн өмнөх туршилтаа энэ оны нэгдүгээр сард хийсэн юм.