Тэрбумтан Маск ОросУкраины сөргөлдөөнийг зохицуулах санал гаргав

Дэлхийн мэдээ

     Америкийн тэрбумтан Илон Маск Украины хямралыг шийдвэрлэх, НҮБ-ын ажиглалтын дор Донбасст бүх нийтийн санал асуулга дахин явуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байгаагаа Twitter хуудсандаа бичсэн байна. “Эцсийн эцэст гаргалгаа олдох магадлал өндөр. Хэргийн гол нь энэ хүртэл хэдэн хүн амь үрэгдсэн бэ гэдэгт л байна” гэж Маск бичжээ. Бизнесмэн украинд энхтайван тогтоох талаар дөрвөн санал дэвшүүлэн хэрэглэгчдэд энэ төслийн талаар өөр өөрийн санал бодлоо бичихийг санал болгосон байна. Одоогийн байдлаар санал асуулгад оролцогсдын 58.7 хувь нь түүний саналыг дэмжсэн бол 41,3 хувь нь эсрэг байр сууриа илэрхийлжээ. Маскийн төлөвлөгөөгөөр бол Донбасс болон чөлөөлөгдсөн газар нутагт НҮБ-ын төлөөлөгчдйин ажиглалт дор дахин санал асуулга явуулах, Крымыг “1783 оноос Хрущевын алдаа” хүртэл Оросын хэлбэр төдий нэг хэсэг гэж үзэж, энэ хойгийг усаар хангах баталгаа өгөх, Украины төвийг сахьсан статусыг бэхжүүлэх явдал гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, оросын бүрэлдхүүнд нэгдэхээ илэрхийлсэн дөрвөн нутгийн тэргүүн нар есдүгээр сарын 30- нд Кремльд Донецкийн ардын бүгд найрамдах улс, Луганскийн ардын бүгд найрамдах улс, Херсон, Запорож мужийг бүх нийтийн санал асуулгын дүнг үнь үндэслэн ОХУ-ын бүрэлдхүүнд нэгдэх тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ шинэ газар инутгуудыг ОХУын бүрэн эрхт субъек болгон ОРост нэгтгэх тухай хуулийг Төрийн думд өргөн бариад байгаа юм.