Оросын эх газрыг Крымын хойгтой холбосон гүүрний автомашин зорчих хэсэг дээр Таманы хойгийн талд ачааны машин дэлбэрснээс төмөр зам дээр шатахуун тээвэрлэгч долоон вагон шатсан хэрэг гарсан байна. Хэрэг аравдугаар сарын 8-нд Астанагийн цагаар өглөөний 09:07 цагт гарчээ. Гүүрийн автомшин зорчих хоёр замын хэсэг эвдэрч нуржээ. Хөлөг онгоц нэвтрэх хаалга гэмтээгүй хэмээн ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хороо мэдээлсэн байна. Одоо дэлбэрэлтийн нөхцөл байдлыг судлах ажил хийж байна хэмээн mgorod.kz хэвлэл мэдээлжээ.
Зеленскийн зөвлөх Подоляк дэлбэрэлтийг тайлбарлав
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тамгын газрын зөвлөх Михаил Подоляк Крымын гүүр дэлбэрсний дараа өөрийнхөө Twitter хуудсанд дэлбэрэлтээс үүдсэн эвдрэлийг зургийг тавиад англиар “Крым, гүүр, эхлэл. Хууль бус бүхнийг дэлбэлж, хулгайлсан бүхнийг эргүүлж авна. Украин орост эзлэгдсэн бүхнийг эргүүлж авах ёстой” гэж бичжээ. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн Алексей Данилов ч өмнө нь Крымын гүүрэнд цохилт өгөхөө хамгийн түрүүнд мэдэгдэж байсан. “Хэрэв боломж байсан бол бид үүнийг шууд хийх байсан. Энэ нь гарч ирмэгц бид үүнийг хийх болно” гэж Данилов амлаж байжээ.
Медведев: Крымын гүүрийг дэлбэлсэн нь хариугүй өнгөрөхгүй
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Анатольевич Медведевийнхээр бол Крымын гүүрэнд цохилт өгөх шаардлагатай гэж Украины засгийн газраас “чулуу шидсэн” гэнэ. Дмитрий Медведев бүр дөрөвдүгээр сарын сүүлчээр ийм мэдэгдэл хийж байсан хэмээн “Красная весна” агентлаг мэдээлжээ. “Украины засгийн газрын төлөөлөгчдийн дундаас хамгийн зөрүүд нь Крымын гүүр рүү дайрах хэрэгтэй гэсэн санал гаргаж байсан. Тэр хариу цохилт юу болохыг би мэдэж байгаа” гэж тэр хэлж байсан юм.
Антонов: Орос улс Крым болон шинэ газар нутгаа хамгаалах л болно
Пентагоны зүгээс Крымд цохилт өгч болох юм гэсний хариуд АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов хэрэв ингэж цохилт өгөх юм бол Москва Крым болон сая нэгтгэсэн шинэ газар нутгаа өөрийн орны салшгүй бүрэлдхүүн хэсэг гэж үзэж тууштай хамгаалах болно гэж мэдэгдсэн байна. “Бид Крым болон шинэ газар нутгаа өөрийн орны салшгүй бүрэлдхүүн хэсэг гэж үзэж хамгаалах болно гэдэгтээ хатуу итгэлтэй байна. Энэ тухайд манай үйл ажиллагаа тууштай байх болно” гэж Антонов оросын телевизийн Нэгдүгээр сувгаар ярихдаа хатуу мэдэгджээ. Оросын удирдлага өөрийнхөө л улс орныг хамгаалахаас биш энэ нь Крымд хамаагүй хэмээн америкийн улстөрчид төөрөлдөж байна гэж Антонов үүний өмнө анхааруулж байсан удаатай. Тэр бас АНУ, Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь “Оросын хүчийг шалгаж байна” гэсэн юм. АНУ-ын зүгээс Украинд цэргийн тусламж болгож дөрвөн HIMARS цогцолбор оруулсан нийтдээ 625 сая долларын зэвсэг техник нийлүүлэх болсноо Жо Байден мягмар гарагт зарласан юм. Украинд нийлүүлэх гэж байгаа удирдлага бүхий тийрэлтэт GMLRS сум, HIMARS систем нь тулааны талбар дахь ихэнх байг устгах чадвартайгаас гадна, Крым хүрэх тусгалтай гэж Америкийн Батлан хамгаалахын сайдын туслах Лора Купер хэлж байсан юм. Крымд цохилт өгч болох юм гэсэн Пентагоны мэдэгдэл нь орос-украины сөргөлдөөнийг АНУ улам дэвэргэх болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байна.
2 Сэтгэгдэл
lipitor 80mg price <a href="https://lipiws.top/">order lipitor pill</a> cheap atorvastatin 10mg
cialis pills 40mg <a href="https://ordergnonline.com/">tadalafil 5 mg tablet</a> sexual dysfunction