УРАН ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭДЭГ ТЭРГҮҮЛЭХ ОРНУУД

Дэлхийн мэдээ
Уран нь, голчлон манти хэлбэрээр дэлхийн царцдаст оршдог харьцангуй түгээмэл элемент юм. Энэ нь цайр, цагаан тугалгатай бараг адил түгээмэл металл. Энэ элемент нь геологийн болон технологийн аль алинд нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хангалттай хэмжээгээр байдаг. Ашигт малтмалын хэмжээ болон түүний нөөцийн хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаанд үндсэндээ ашигт малтмалын хайгуулын ажлаас шалтгаалж дөрөвний нэг орчмоор нэмэгдсэн болохоор өмнө нь төсөөлж байснаас хамаагүй их байна. 
УРАН ОЛБОРЛОХ НЬ
Уран олборлоно гэдэг нь ураныг газраас олборлох үйл явц. Дэлхий даяар 2015 онд гэхэд л 60,496 тонн уран олборлосон байдаг. Уран олборлолтоороо Казахстан, Канад, Австрали улсууд эхний гуравт орж дэлхийн нийт ураны 70 орчим хувийг олборлодог. Уран үйлдвэрлэгч бусад орнууд гэвэл Хятад, АНУ, Намиби, Нигер, Украин, Орос, Узбекистан улсууд байна.
УРАНЫ ХЭРЭГЛЭЭ
Ураныг ихэвчлэн цэргийн цацраг идэвхит бус зорилгоор өргөн ашигладаг. Энэ металл нь түргэн шатамхай, гэхдээ хатуу, нягт болохоор нэвтрэх чадвар сайтай учраас их бууны сум зэрэгт хамгийн тохиромжтой. Уранаар хийсэн сум хуягт машины хуягийг нэвтрэх чадвар маш сайн. Үүнээс гадна анагаах ухаан, нисэхийн техникийн цацрагаас хамгаалах төхөөрөг зэрэгт ашиглана. Мэдээж цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд ашиглана. Хүйтэн дайны үед Орос, АНУ ураны цөмийн бөмбөг маш олноор үйлдвэрлэсэн. Гэхдээ эдгээрийг өнөөдөр эрс хорогдуулсан байгаа. Анх “Бүдүүн”, Жаал хүү” гэж нэрлэсэн хоёр бөмбөгийг америкчууд Хиросимад хаясан түүхтэй. Өнөөдөр харин ураны бөмбөг нэг их түгээл болоогүй, энэ эрдэсийг харанхуйд гэрэлтдэг материал, сав суулга, шил үйлдвэрлэхэд ашиглаж байна. Уранаас хийсэн шил нь хэт ягаан туяа тусгахад хурц ягаан өнгөтэй байдаг учраас баярын Үнэ ханш зоогийн поднос, аяга таваг зэргийг хийхэд ашигладаг байна. Өнөө цагт ураныг иргэний салбарт, цөмийн цахилгаан станцын түлшинд өргөн хэрэглэж байна. Хоёр фунт буюу 906 грамм уран-235 нь 1500 тонн нүүрс түлсэнтэй тэнцүү буюу 20 теражоул дулаан ялгаруулдаг.
УРАНЫГ ТҮЛХҮҮ ХЭРГЭЛДЭГ УЛС ОРНУУД
Өмнө дурдсан 2015 оны байдлаар ураныг хамгийн их хэрэглэсэн улс нь АНУ юм. Тус улс 18.7 мянган тонн уран хэрэглэжээ. АНУ-ын хэрэглэж байгаа ураны ихэнх хэсэг нь эрчим хүч үйлдвэрлэдэг цөмийн реакторуудыг цэнэглэхэд зарцуулдаг. Хоёрдугаарт Франц улс 2015 онд 9,23 мянган тонн уран хэрэглэсэн байдаг. Францын араас Хятад улс 8,16 мянган тоннын хэрэглээгээрээ гуравт жагсч байна.
УРАНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛӨВ
Өнөөдөр дэлхий дахин жил бүр 140 сая фунт уран олборлож байгаа ч эрэлт хэрэглээ нь 190 сая фунт орчим байна. Тэгэхээр 50 сая фунт уран хэрэглээнээс дутаж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эрчим хүчний хэрэглээ өсч байгаатай холбогдуулан шинэ шинэ цөмийн эрчим хүчний реакторууд нэмэгдэж байгаагаас ирэх 10 жилд ураны эрэлт хэрэгцээ өссөөр байх нь гэж уран олборлогчид таамаглаж байна.