УРАНЫГ НЭЭХЭЭС ӨМНӨ АШИГЛАЖ БАЙСАН НЬ

Дэлхийн мэдээ

Ураныг байгаль дээрх исэл хэлбэрээр нь манай эриний 79 оны үеэр Ромын эзэнт гүрэн шаазанд шар өнгийн паалан суулгахад ашиглаж байсан нь археологийн судалгаагаар тогтоогджээ. Италийн Неаполитаны булан дахь Позиллипгийн хушуун дээрх Ромын харшид Оксфордын их сургуулийн судлаачид 1912 онд хийсэн малтлагаар шар өнгийн шил олдсоноос ураны ислийн нэг хувийн агуулга байснаас ингэж үзсэн байна.

Дараа нь дундад зуунаас эхлээд Иоахимстал, Богемия дахь өнөөгийн Чехийн Габсбурговын мөнгөний уурхайгаас ураны давирхай олборлон орон нутгийн шилний үйлдвэрлэлд өнгө оруулагч, будгийн зориулалтаар ашиглаж байсан байна. XIX зууны эхээр энэ уурхайнууд нь дэлхий дахины ураны хүдрийн эх үүсвэр болсон гэдэг.