КАНЬЕ УЭСТИЙН АЛМАЗТАЙ ШИГТГЭЭТЭЙ УГЛААШ

Соёл урлаг, Спорт

Өөрийн гадаад хувцаслалтаараа танигдсан реппэр, загвар зохион бүтээгч Канье Уэст хүн бүхний сайн мэдэх гутлуудаа гялалзсан углаашаар сольжээ.

Лондонд болсон "Burberry" брэндийн загварын шоунд хүрэлцэн ирэхдээ салаатай, гялалзсан углааштай ирсэн нь олны анхаарлыг татжээ. Уг гутал болон оймсны загварыг Канье Уэст өөрөө гаргасан гэнэ. 

"Burberry" брэндийн энэхүү загварын шоуны үеэр зочид хэдэн хором чимээгүй болж хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлжээ. Мөн тус шоуны үеэр Канье Уэст өмнөх найз бүсгүй Ирина Шейктэйгээ уулзсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний D&G брэндтэй хамтран гаргасан загваруудаа танилцуулсан юм.