НОРВЕГИЙН ХИЛЧИД ОРОСЫН ХИЛ РҮҮ 100 ЖИЛИЙН ТУРШ НҮД ЦАВЧИЛГҮЙ ХАРЖ БАЙНА

Дэлхийн мэдээ

Норвегийн зэвсэгт хүчний дайчид “Оросын болзошгүй довтолгооноос” хамгаалахын тулд хоёр орны хил дээр жижүүрлэж оросуудын юу хийж байгааг өдөр шөнөгүй нүд цавчилгүй харуулдаж байна. Чухам үүний тулд Hundevann нэртэй жижиг байшин ашигладаг гэнэ.

“Цэргийн тойм” сэтгүүл цэргийнхний амьдрах бүхий л нөхцөлийг хангасан тансаг энэ жижиг байшингаас норвегийн цэргүүд бараг 100 гаруй жилийн туршид ашиглаж байгаа гэж бичжээ. Компьютер, дуран, гэрэл зургийн аппарат гээд орчин үеийн бүхий л тоног төхөөрөмж бүхий энэ байрлалд 200 цэргийн албан хаагч байнга жижүүрлэж шаардлагатай тохиолдолд эх орноо хамгаалахад бэлэн байдаг байна. Энэ гарнизоны цэргүүд Норвегийн газар нутагт оросууд довтлох юм бол хамгийн түрүүнээ тулгарч эх орноо хамгаалахын тулд хамгийн орчин үеийн зэвсэгтэйгээр албаа хаадаг гэж норвегийн сэтгүүлч Амунд Треллевик бичжээ.