БАЙДЕН: ХЯТАДТАЙ МӨРГӨЛДСӨН ТОХИОЛДОЛД ТАЙВАНИЙ ТАЛД ЗОГСОХ БОЛНО

Дэлхийн мэдээ

Тайваниас Хятадтай цэргийн мөргөлдөөн эхлэх юм бол Вашингтон Тайванийг хамгаалах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден CBS телевизэд ярилцлага өгөх үеэрээ  онцолжээ.

“Тиймээ, үнэхээр урьд хожид байгаагүй дайралт болбол хамгаална” гэж Байден мэдэгдсэн байна. Тэр бас БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг урьдын адил хүлээн зөвшөөрсөөр байх болно гэжээ. “Бид олон жилийн өмнө гарын үсэг зурсан баримт бичгээ  хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бол “нэг Хятад” бодлого,  Тайвань тусгаар тогтнолоо тунхагласан өөрсдийн нь шийдвэр. Бид Тайваньтай хамтран ажиллаж байгаа ч Тайванийг  Хятадаас тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Байден мэдэгдсэн байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайбэйд айлчилсны дараанаас Тайванийн эргэн тойрны асуудал хурцдаад байгаа юм. Энэ айлчлалын хариу болгож Хятад арлын эрэг орчимд цэргийн сургуулилт хийж, тайванийн хоёр сан, хатагтай Пелоси, түүний төрөл садангийн хүмүүсийн эсрэг хориг тавиад байгаа юм. Эндээс гарах бүхий л сөрөг үр дагаврыг Вашингтон, Тайбэй хоёр хүлээнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Тайванийг өөрийн нэг муж болохоор тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, бусад улс орны албан тушаалтан, цэргийнхэн аралтай тусдаа харьцахын эсрэг байна гэдгээ БНХАУ мэдэгдээд байгаа юм.