Английн ерөнхий сайд эдгэрч ажилдаа орлоо

Дэлхийн мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон  биеийн байдал нь сайжирсан тул даваа гарагт ажилдаа эргэн орох болсныг Дауннинг Стритийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Тэрбээр 3-р сарын сүүлээр коронавирусээр халдварласан нь шинжилгээгээр нотлогдсон бөгөөд  халдвар нь хүндэрч Эрчимт эмчилгээний тасагт шилжээд байсан билээ. Үүнийхээ дараа хувийн эдлэн дээрээ хэд хоног амарч, эмч нарын зөвлөсний дагуу биеэ тэнхрүүлж байсан.  

Тэгвэл Борис бараг 1 сар орчмын дараа  эдгэрч, албан ажлаа урьдын адил хэвийн явуулах болжээ.