ЯЛАЛТЫН БАЯР ДАВХАЦСАН ХИЛЧДИЙН БАЯРЫН ҮЙЛ ЯВДЛААС

Бусад

Монгол Улсын хошой баатар Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт хилийн цэргийн 0198 дугаар ангийн бие бүрэлдэхүүн орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийг Халх голын болон чөлөөлөх дайны “Ялалтын өдөр”-ийн арга хэмжээтэй хамтатган ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Баярын үеэр “Ялалт” хөшөөнд цэцэг өргөж, сумын төв талбайд ёслолын арга хэмжээ явуулж, албандаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшуулан Хил хамгаалах байгууллагад ашиглагдаж байгаа зэвсэг техник, хувцас хэрэглэлийг дэлгэн цагаан идээ, гар урлалын үзэсгэлэн зохион байгуулж, Монгол Улсын хилийн тухай хуулиар гарын авлага бэлтгэн анги байгууллагаа сурталчиллаа.

Мөн харуул хамгаалалтын тусгай салбарын хилчин, дэд түрүүч Б.Даваасүрэнгийн уран зургийн үзэсгэлэн гаргалаа.