ГИВЛҮҮРЭЭ БУРУУ ЗҮҮЛЭЭ ГЭЖ ЦАГДААД ЗОДУУЛСАН БҮСГҮЙ НАС БАРЖЭЭ

Дэлхийн мэдээ

Иракийн Курдистаны 22 настай Махса Амини гэгч бүсгүй төрөл садандаа зочлохоор Тегеранд ирсний дараахан цагдаагийнхан түүнийг шариатын хэм хэмжээ зөрчсөн хэмээн баривчилсан байна. Бүсгүй алчуур зангидан гадаа гарсныг гивлүүр буруу зүүсэн хэмээн ойролцоох цагдаагийн газарт аваачсан гэнэ. Түүний дүү Киареш түүнийг суллах байх гэж хүлээж  байсан ч гэнэт түргэн тусламжийн машин орж Аминийг эмнэлэгт хүргэжээ. Залуугийн хэлснээр бол хууль сахиулагчид Аминиг зүрхний шигдээс болсон гэж тайлбарласан ч цагдаагийн хэсгээс эмнэлэг хүртэл хоёр цаг явжээ. Гэтэл цагдаагийнхан бүсгүйг зэрлэгээр зодсоны улмаас бөөрний дутагдалд орсон байж. “Махсагийн чихнээс нь цус гарч, гавлын яс нь цуурсан байсан. Энэ бол түүнийг зодсоны ул мөр” гэж хүний эрхийг хамгаалагч идэвхтнүүд мэдэгджээ. Эрх баригчид харин үүнийг няцааж бүсгүй зүрхний асуудлаас болж нас барсан гэж зүтгэсээр байгаа юм байна.