ПУТИН: УКРАИНЫ ДАВШИЛТ ЮУГААР ТӨГСӨХИЙГ ХАРЪЯ Л ДАА

Дэлхийн мэдээ

Украины эрх баригчид “сөрөг давшилтаа идэвхжүүлж” эхэлсний  хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хоёр дахь өдрийн хуралдааны дүнгийн талаар ярихдаа  “тэр нь юугаар төгсөхийг харъя л даа” гэж мэдэгдсэн байна. “Киевийн эрх баригчид амжилттай сөрөг давшилт эхэллээ гэж зарлаж байна. Гэхдээ энэ нь юугаар төгсөхийг харъя л даа” гэж Путин онцолжээ.

Москва одоогоор украины армийн  дэд бүтцэд цохилт өгч, террорист халдлага үйлдэхэд тэвчээртэй хариулж байгааг онцолж, Киев эдгээр арга хэмжээг ойлгохгүй бол илүү ноцтой арга хэмжээ авна гэж ОХУ-ын удирдагч тайлбарласан байна.

“Оросын зэвсэгт хүчин саяхан  урьдчилан анхааруулах төдий хэд хэдэн оновчтой цохилт өгсөн. Нөхцөл байдал ийм байдлаар цаашид үргэлжилбэл бид илүү ноцтой хариу барих болно” гэж Путин онцолжээ.

Путин бас Киевийн эрх баригчид террорист арга хэрэглэн оросын цөмийн байгууламж руу халдахаар оролдож байгааг энд хэлсэн байна. Гэхдээ нөхцөл байдал хяналтад байгаа гэж оросын тэргүүн хэлжээ. Путин бас украины талынхан чөлөөлөгдсөн газар нутагт албан тушаалтнуудыг хөнөөж байгаа гэсэн байна.