Украины дайнаас болоод Оросын депутатууд Путиныг огцрохыг уриалж эхэллээ

Дэлхийн мэдээ

https://cursorinfo.co.il/. ОХУ-ын 18 муж хязгаарын олон арван депутат  оросын ерөнхийлөгч владимир путиныг Украинд түрэмгийлэн довтолсныхоо төлөө  огцрохыг уриалжээ. /“Куросор” хэвлэлийн редакци  гал зогсоож дайн дуустал түрэмгийлэгч, алуурчныг хүндэтгэхээс татгалзан зарим хүний нэрийг жижиг үсгээр бичиж байхаар шийдвэрлэжээ. Дайн хэрэггүй хэмээн зүүлт хийсэн байна /

Хамгийн эхлээд 18 албан тушаалтан, депутат путиныг огцрохыг шаардсан захидал бичиж гарын үсгээ зуран твиттер хуудсандаа нийтэлж түгээжээ. “владимир владимирович путины үйл ажиллагаа нь оросын ирээдүй болон ард иргэдэд хохирол учруулж байна гэж  Оросын орон нутгийн депуптатууд бид үзэж байна. владимир путиныг бид оросын холбооны улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас явахыг шаардаж байна” гэж  баримт бичигт өгүүлснийг New York Post хэвлэл иш татан мэдээлжээ.

Энэ баримт бичигт москва, санкт-петербург, колпиногийн депутат, өндөр албаны хүмүүс гарын үсэг зурсан байна. “Энэ шаардлага эцсийнх, бид үүнээсээ ухрахгүй. Орон нутгийн депутат хэн боловч  бидэнтэй нэгдэхийг хүсч байвал урьж байна” гэж депутат Ксения Торстром шаардлагатайгаа хамтатган бичжээ. Торстром бас энэ шаардлагад одоогийн байдлаар 84 депутат гарын үсэг зураад байгаа гэсэн байна.

Санкт-Петербургийн  долоон депутат хэдэн хоногийн өмнө бас Украинд цэрэглэн довтолсон путиныг  эх орноосоо урвасан хэрэгт буруутгахыг ОХУ-ын Төрийн Думд уриалж байсан юм. Харин эрх баригчид тэр депутатуудыг оросын арми, цэргийнхний нэр хүндийг гутаасан хэмээн буруутгаж, магадгүй 15 жилийн хорих ялаар шийтгэж магадгүй байна.

Депутатуудын уриалгад дурдсанаар бол путины үйл ажиллагаа нь ОХУ-ын Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд хамаарах гэнэ. Энэ нь эх орноосоо урвах, бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн бол ерөнхийлөгч албан тушаалаасаа  огцрох гэсэн заалт гэнэ.

Москвагийн Ломоносовын районы  депутатууд бас путиныг нэн даруй огцрохыг уриалж байлаа.

Харин кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга дмитрий песков болохоор оросууд ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг улс орны удирдах албан тушаалд 20 гаруй жил ажиллаж байгаа   путиныг дэмжсээр байна гэж мэдэгдсэн.

Путиныг огцруулах энэ шаардлагын текстийг санкт-петербургийн думд “Семеновский” тойргоос сонгогдсон депутат Ксения Торстром олон нийтийн сүлжээнд нийтэлж, дэмжигчдийн гарын үсэг цуглуулж байгаа юм байна.

Чөлөөнд байгаа генерал, зөвлөлтийн үеийн ахмад дайчин Леонид Ивашов бас “Бүх оросын офицерийн цуглаан”-ны тэргүүний хувьд Путин болоод ОХУ-ын ард иргэдэд хандан илгээлт явуулж байсан юм. Эндээ тэрбээр “Орос Украины дайн нь олон хүний аминд хүрч, эвдрэл сүйрэл дагуулан, олон хүний амьдралыг сүйрүүлж, амьдралын хэвийн байдлыг нь алдагдуулж, төрийн болон ард түмний амьдрал үйл ажиллагааны дэглэмийг эвдэхэд хүрч байна. Ийм учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин огцрох ёстой” гэж онцолсон байсан юм.