Шилдэг богино хэмжээний кино “Есдүгээр сарын цас”

Соёл урлаг, Спорт

Венецийн Олон улсын кино наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарлаа. Өдгөө 79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор Монголын Кино Урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан Найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа.

Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нар гол дүр бүтээсэн юм. Энэхүү уран бүтээл нь өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг байна.