Украины Балаклейн иргэд оросуудад эзлэгдээд байх үеийн аймшгийг ярьж байна

Дэлхийн мэдээ

Орла Герин. Би-би-си. Есдүгээр сарын 14. Украины хойд нутагт оросын түрэмгийлэгчдийн эсрэг ширүүн тулалдаан болж байна. Гэхдээ Украины зэвсэгт хүчин Харьков мужийн  хэдэн сарын турш  оросуудад булаан эзлэгдээд байсан нэлээд газар нутгийг чөлөөлж хяналтдаа аваад байна.

Чөлөөлөгдсөн нутгийн иргэд оросын булаан эзлэлтийн үед ямар аймшгийг даван туулсан орос цэргүүдийн аллага, тамлалын тухай ярьж байна.

Хагас жил  оросуудын мэдэлд байсан Балаклеи хотыг украинчууд есдүгээр сарын 8-нд чөлөөлсөн юм Харьков мужийн Балаклей хотын иргэн Артем оросуудын олзонд 40 гаруй хоног байж, орос цэргүүд түүнийг цахилгаан цохиулан тамлаж байсан турхайгаа Би-би-си-гийн сурвалжлагчид ярьжээ. Зэргэлдээ өрөөнүүдэд нь  бусад хоригдлуудын өвдөлтөөсөө болох ёолж хашгирах чимээ байнга сонсогддог байсан гэж Артем ярьж байна.Байшинд агааржуулалтын систем нэлээд дуу чимээтэй ч хэн нэгнийг тамлаж, түүний ёолж хашгирахыг бусдад нь соносгохын тулд оросууд түүнийг унтраадаг байсан гэнэ.  Тэр бүү хэл оросууд эмэгтэйчүүдийг ч тамладаг байсан гэж Артем хэлжээ.

Артемын гэрээс  дүүгийнх нь украины цэргийн дүрэмт хувцастай зургийг олсон учраас баривчилсан гэнэ. Балаклеин өөр нэг иргэнийг бол гэрээс нь украины далбаа олоод баривчилж 25 хоног олзонд байлган тамлажээ.

Нутгийн сургуулийн захирал Татьяана ч бас саатуулагдан цагдаагийн хэсэг дээр гурав хоног байцаагдахдаа бусад өрөөнүүдээс хүмүүсийн ёолж хашгирах дууг сонсч байснаа ярьсан байна.

Камеруудын нэгний ханан дээр “Эцэг минь” хэмээсэн залбирлын бичээс, хэдэн хоног хоригдож байгаагаа бичсэн байжээ. Украины цагдаагийнхны хэлснээр бол оросууд хоёр хүний багтаамжтай камерт найман хүнийг хорьж байсан гэнэ.

“Яах гэж миний хүүг буудаж байгаа юм бэ?”

Хотын төвөөс холгүй, том биш гудамжны төгсгөлд хоёр шинэхэн булш байгаагийн нэг нь таксины жолооч Петр Шепелийнх, нөгөө нь түүний зоригчийнх. Зорчигч нь хэн байсныг хараахан тогтоож чадаагүй гэнэ. Тэднийг ердөө хотыг чөлөөлөхийн урд өдөр оросууд буудаж хөнөөжээ.  Таксины жолоочийн цогцосыг ээж Валентина нь таньсан гэнэ. Тэрбээр “Яах гэж, юуны төлөө миний хүүг буудсан юм бэ гэж би Путинээс асуумаар байна” гэж хашгирч байлаа. “Яах гэж?, хэн түүнийг ийм аймшигт зэвсэг барин хүрч ир  гэсэн юм. Тэр зөвхөн миний хүүхдүүдийг төдийгүй, биднийг, тэдний эхчүүдийг алж байна. Одоо би бол тэртэй тэргүй үхдэл боллоо. Би дэлхий дахины эхчүүдэд хандаж, энэ алуурчны эсрэг босооч хэмээн хүсч байна” гэж Валентина ярьжээ.

Балаклей орчим орсуудын дайны бэлгэ тэмдэг болсон Z  тэмдэг бүхий  цэргийн техникүүд тааралдаж байгаа бол ойрын тосгоны суманд өртөж эвдэрсэн сургууль байна.

Харьков мужийн тэргүүн Олег Синегубов ойрын үеийн зорилтоо суурин газруудын эрчим хүч, усан хангамжийг сэргээх явдал гээд ганцхан цахилгаан шугамуудыг оросууд минажүүлсэн байж болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа ярьжээ.

“Оросууд эргээд ирэх юм биш байгаа” гэсэн асуултад Синегубов “Дайн болж байна шүү дээ, тийм аюул байсаар л байна” гэж хариулж байна.

Балаклейн төвд Украины далбаа мандаж, хажууханд нь ачааны машин дээрх хүнсний зүйлд арван хэдэн хүн далаалалд зогсч харагдана. Эдний дунд турж эцсэн өвгөд хөгшид хэд хэд байгаа ч нүүрэнд баяр илэрнэ. Эзлэгдсэн бүхий л хугацаанд оросуудад харагдахаас эмээн гэрээс гаралгүй бүгсэн тэд анх удаагаа уулзаж байгаадаа баярлаж байгаа нь илэрхий гэжээ.

Херсоны иргэн Александр Гузь сурвалжлагчид тамлуулсны ул мөр, бие дээрх хөх няц сорвиудынхаа зургийг утсан дээрээ авснаа харуулж “орос цэргүүд толгойд минь шуудай углаад зодож, “одоо чи бөөргүй болно” гэдэг байсан” гэж ярьжээ. Херсоны  хараат бус сонины сурвалжлагч Олег Батуриныг оросууд олзолж найм хоног тамлахдаа “Сөгд, надруу хар, гараа нуруундаа ав” гээд автомат буугаар нуруу бөөр лүү нь зодож дөрвөн хавиргыг нь хугалсан гэнэ.