Леонардо ДиКаприогийн ээлжит болзоо

Соёл урлаг, Спорт

Холливудын сайхан залуусын нэг Леонардо ДиКаприо саяхан найз бүсгүйгээсээ салсан тухай мэдээлэл цацагдаад удаагүй байгаа. Үүнээс үүдэн түүнийг 25-с доош насны эмэгтэйчүүдтэй болздоггүй гэх шуум тархаж эхэлсэн. Харин энэ удаад түүнийг супермодель Жижи Хадидтай учир ургуулж эхэлсэн гэх яриа гарч эхэлжээ.

Энэ жил 27 нас хүрч байгаа Жижи Хадид болон 47 настай ДиКаприо нар ойр ойрхон уулзаж эхэлсэн гэнэ. Ойрын эх сурвалжуудын дурдснаар ДиКаприо загвар өмсөгч бүсгүйд анхаарлаа хандуулж, нэг ёсны эргүүлж эхэлсэн гэжээ. 

Жижи Хадидын хувьд өмнө нь дуучин Заян Маликтай гэр бүл зохиож байсан нэгэн. Хосууд дундаасаа нэг охинтой. Охиноо өөрөө өсгөдөг Жижи Хадид одоогоор Леонардо ДиКаприотой романтик харилцаа үүсгэх бодолгүй байгаа учир энгийн найзууд хэвээр үлдэх сонголтыг хийсэн аж. 

ДиКаприо өмнө нь 25-с дээш насны бүсгүйчүүдтэй болзож байгаагүй нэгэн. Харин Жижи Хадидын араас ийн хөөцөлдөх болсон нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа аж.