Хоккейн талбайд болсон Клинт Маларчукийн түүх

Соёл урлаг, Спорт

Канадын хоккейн багийн хаалгач Клинт Маларчук 1989 онд хүзүүндээ тэшүүрийн ирээр зүсүүлж артерийн cyдсаа гэмтээжээ. Түүний цус олгойдон урсаж байхыг харсан үзэгчдийн 11 үзэгч ухаан aлдаж, хоёр нь зүрхний шигдээс авч, гурван хоккейчин яг мөсөн дээр бөөлжсөн байна. Цэнгэлдэх хүрээлэнд caндарч, айгаагүй цорын ганц хүн бол Вьетнамын ахмад дайчин Жим Пиззутелли гэх эмч байв.

Тэрээр үзэгчдийн суудлаас Маларчук руу очих гэж 14 секундыг л зарцуулжээ. Пиззутелли нөхцөл байдлыг мэдэрч шархыг нь гараараа дарж Клинтийг хувцас солих өрөө рүү авч оруулaхад багийн эмч нар тэднийг хүлээж байв. Маларчук 300 оёдол хийлгэж, нийт цycны гуравны нэгийг aлдсан байна. Хэрвээ зvcэлт гурван миллиметрээр гүн байсан бол Клинт цэнгэлдэх хүрээлэнд амаа алдах байв. Оёдол хийлгэсний маргааш нь хоккейчин гэртээ харьж 11 хоногийн дараа дахин тоглохоор мөсөн дээр гарахад хөгжөөн дэмжигчид нь түүнд зориулан алга ташин угтан авсан гэдэг. Уг түүхээ тэрээр нэгэн телевизийн ярилцлагандаа дурдсан ажээ