Шольц: Киевт зэвсэг нийлүүлснээр Донбасс дахь нөхцөл байдал өөрчлөгдөнө

Дэлхийн мэдээ

 Германаас Киевт зэвсэг нийлүүлснээр Украины дорнод дахь тулалдааны нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж Германы канцлер Олаф Шольц  даваа гарагт Берлинд Израилийн Ерөнхий сайд Ясир Лапидтой хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ.

“Бид Украинд өнөөгийн байлдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх маш үр дүнтэй зэвсэг нийлүүлж байгаа” гэж Шольц мэдэгдсэн байна. “Бид өнөөдөр зенитийн өөрөө явагч Gepard, Panzerhaubitze 2000 суурь, шуурган галын тийрэлтэт Mars систем нийлүүлж байгаа нь тус улсын дорнод нутагт болж байгаа байлдааны нөхцөл байдлыг өөрчилж чадах хэрэгсэл гэж бид үзэж байгаа юм” гэж канцлер баталжээ.

Шольц бас “ХБНГУ-ын засгийн газрын анхаасаа баримталж ирсэн байр сууриа Берлин цаашид ч үргэлжлүүлэн дэмжиж зэвсэг үүн дотроо танк нийлүүлсээр  байх болно” гэж онцолсон байна. Украины тал ч Берлинийг Leopard-2 танк нийлүүлээч гэж нэг бус удаа хүсч байсан юм. Өнгөрсөн амралтын өдрөөр германы “ногооныхон” болон либералууд Украинд зэвсэг нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Leopard нийлүүлэхийг дэмжиж байгаагаа  илэрхийлжээ.

Германы Эдийн засаг, уур амьсгалын хамгааллын яамны мэдээлснээр бол Герман улс Украинд нийтдээ 686 сая еврогийн зэвсэг цэргийн бараа бүтээгдхүүн нийлүүлээд байгаа юм байна.