Эрээн хот эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцаллаа

Дэлхийн мэдээ

Эрээн хотын Шуурхай штабаас дараах мэдээллийг гаргажээ. Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх, өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад, дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурван хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах, хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.