Мбаппе: Би шигшээ багийн анддаа итгэхийг илүүд үзнэ

Соёл урлаг, Спорт

Францын шигшээ, Пари Сен-Жермен багийн довтлогч Килиан Мбаппе Италийн Ювентус багийн тоглогч Поль Погба өөрийг нь бөөгөөр хараалгасан гэх цуурхлын талаар ам нээлээ. Дашрамд дурдахад тэд шигшээ багт хамт тоглодог юм.

Погбагийн ах Матиас гэмт бүлэглэлтэй нийлэн, дүүгээ Мбаппед хараал хийлгэсэн гэх мэдээллийг задална гэж сүрдүүлсэн. Тэд 13 сая евро шаардсан ч Погба наймдугаар сарын сүүлээр Цагдаагийн газарт хандсан тухай мэдээг өмнөх дугаартай хүргэсэн билээ.  

Мбаппе “Одоогийн байдлаар би шигшээ багийн анддаа итгэхийг илүүд үзэж байна. Поль утасдаж, надад яг юу болсон талаар ярьсан. Түүний хэлсэн үг ахынхаас нь зөрж байсан. Манай шигшээ баг удахгүй том тэмцээнд орох гэж байна. Тиймээс би энэ талаар яримааргүй байна. Би байдлыг судалж байгаа. Хараалын тухай яриа үнэн байвал хариу арга хэмжээ авахгүй бол болохгүй” гэв.

Хэргийг Прокурорын газраас шалгаж Поль Погба бөөд хандсанаа хүлээсэн ч Мбаппег хараах биш Африкийн хүүхэд багачуудын төлөө зан үйл хийлгэсэн гэж мэдүүлээд байгаа юм.

НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан Цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах төвд ажиллах үеэрээ тус төвд “Starex” маркийн автомашин, компьютер, лазер принтер хүлээлгэн өгөв.