Байден ялбал Америк шинэ дайн эхлүүлнэ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Бүгд найрамдах намын хурал дээр тус намаас Сенатад сонгогдсон гишүүн РэндПол “Би Байденыг ахиад л дайныг сонгоно гэж эмээж байна. Тэр бол Серб, Сири, Ливи улсуудад дайн эхлэхийг дэмжсэн хүн. ЖозефБайден та бидний мөнгийг үр үрж, цусыг урсгасан хэвээр байна” гэжээ. Улмаар Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа ДональдТрамп нь шинэ дайн эхлүүлэхийн оронд өмнөх хүмүүсийн эхлүүлсэн дайныг дуусгах гэж чармайж байгааг РэнпПол сануулсан байна. Тэрээр “Хэрэв та надтай адил дайныг үзэн яддаг бол та Трамп Ерөнхийлөгчийг дэмжиж, ахин нэг удаа сонгох хэрэгтэй” гэжээ.