Говьсүмбэрийнхэн шилдгийн шилдэг гэдгээ олон улсад баталж ОУБТ-нээс дараах шагналуудыг хүртжээ

Соёл урлаг, Спорт
2022- KACIEA International Dance Competition
13 улсын бүжигчин хүүхдүүд чуулсан Олон Улсын Бүжгийн тэмцээнд ГОВЬСҮМБЭР аймгийн "ЖАНЖИН ЧОЙР" хамтлаг амжилттай оролцож шагналуудаа гардаж авлаа.
Хамтлаг ардын бүжгийн төрөлд СТА Ж.Номгонмаагийн дэглэлт НАРАН УРГАХ бүжгээрээ ТЭРГҮҮН БАЙР /GOLD PRIZE/
Хамтлаг орчин үеийн бүжиг төрлөөр СТА З.Дашнямын дэглэлт ЖАНЖИН ЧОЙР зохиомж бүжгээр ТЭРГҮҮН БАЙР /GOLD PRIZE/
Гоцлол ардын бүжиг төрөлд 2-р сургуулийн сурагч Бат-Өлзий Эмүжин СТА Ж.Номгонмаагийн дэглэлт ҮЛЭМЖ ТОГОС бүжгээр ТЭРГҮҮН БАЙР /GOLD PRIZE/
Гоцлол БАЛЕТ бүжгийн төрөлд МУК-ын Сонгодог бүжгийн ангийн сурагч Болатхан ХАНГАРЬД Дон Кихот бүжгээр ТЭРГҮҮН БАЙР /GOLD PRIZE/ тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.
Тус тэмцээний ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГШ гран при цомыг бүжгийн багш МУСТА Зоригтын Дашням хүртсэн бол
Хамгийн шилдэг ДЭГЛЭЛТТЭЙ БҮЖИГ цорын ганц номинацийг "ЖАНЖИН ЧОЙР" хамтлаг хүртжээ.
Мөн энэ оройн хамгийн нэр хүндтэй шагнал болох ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ мөн манай хамтлагийн гоцлол бүжигчин Б.ХАНГАРЬД хүртэж
ЖАНЖИН ЧОЙРЫНХОН, Говьсүмбэрийнхэн шилдгийн шилдэг гэдгээ олон улсад харуулсан бахдам сайхан амжилттай тэмцээнээ өндөрлүүлж байна.