АНУ-д анхааруулга болгож баллистик пуужин харважээ

Дэлхийн мэдээ

БНХАУ нь АНУ-д сэрэмжлүүлэг өгөх үүднээс Өмнөд Хятадын тэнгис рүү дундын зайн тусгалтай баллистик пуужин хоёрыг харвасан тухай “South China Morning” сонин мэдээлсэн байна. АНУ-аас сүүлийн үед БНХАУ-ын эсрэг явуулж байгаа олон тоон үйлдлийн хариуд анхааруулга болгосон гэдгийг Хятадын ардын чөлөөлөх арми дах эх сурвалжууд нь тус сонинд мэдээлсэн юм байна.

Далай тэнгис дэх хөдөлгөөнт бай болон хуурай газрын байг устгах зориулалт бүхий "Дунфэн-26B", "Дунфэн-21D" гэсэ хоёр пуужинг Цинхай муж ба Жэзян мужаас тус тус харвасан байна. Хоёр пуужин хоёул Хайнань арал ба Параселийн арлууд хоорондын заагдсан газар туссан аж.

“South China Morning” сонины эх сурвалж нь дундын зайн тусгалтай пуужин харвасан явдлыг “Америкийн байлдааны нисэх ба усан онгоцнууд Өмнөд Хятадын тэнгист улам олноор үзэгдэхийг дагалдсан эрсдэлийн хариуд БНХАУ-ын зүгээс үзүүлж байгаа хариу. Хөрш зэргэлдээ улсууд Бээжингийн байг буруу ойлгоосой гэж хүсэхгүй байгаа юм” гэж тайлбарлажээ.