“BAIKAL PRO” Жюү жицүгийн Олон улсын тэмцээнээс Говьсүмбэр аймгийн өсвөрийн таван тамирчин медаль хүртлээ

Соёл урлаг, Спорт
“BAIKAL PRO” Жюү жицүгийн Олон улсын тэмцээнээс Говьсүмбэр аймгийн өсвөрийн 5 тамирчин медаль хүртлээ. /2022.09.06/
ОХУ-ын Эрхүү хотноо 2022 оны 9 дүгээр сарын 3-аас 4-ны өдрүүдэд зохион байгуулагдсан, “BAIKAL PRO” Жюүжицүгийн Олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спортын газрын жүдо, жюү жицүгийн дасгалжуулагч М.Батдэлгэрээр ахлуулсан баг тамирчид амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд:
-18 кг жинд Б.Энхбаатар мөнгөн медаль
-24кг жинд Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль
-41кг жинд О.Отгонбаатар мөнгөн медаль, Ж.Гэрэлт-од хүрэл медаль
-56кг жинд Ц.Баттөр алтан медаль, Б.Энхтэгш шагналт 5-р байранд орсон амжилттыг үзүүллээ. Нийт тамирчиддаа баяр хүргэе.