Дэлхийн хамгийн баян хүний хөрөнгө 200 тэрбум долларт хүрэв

Дэлхийн мэдээ

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг “Amazon” компанийн эзэн ЖеффБезосын хөрөнгө 200 тэрбум долларт хүрсэн тухай “Forbes Real-Time” жагсаалт харуулжээ. Ингэснээр ЖеффБезос нь дэлхийн түүхэн дэх хамгийн анх удаа 200 тэрбум долларын хөрөнгөтэй хүн болсон байна. Гэвч наймдугаар сарын 25-нд явуулсан электрон арилжаагаар 200 тэрбум хүрсэн хөрөнгө нь тун удалгүй 199,7 тэрбум болж буурсан юм байна.

Корона вирусийн цар тахлын үеэр “Amazon” компанийн хувьцааны үнэ 55 хувиар өссөн учраас үүсгэн байгуулагч ба эзэн ЖеффБезосын хөрөнгө ганцхан жилийн дотор 86 тэрбум доллароор өссөн байна.

Энэ онц наймдугаар сард гэхэд л компанийнхаа 1 сая гаруй хувьцааг 3,1 тэрбумаар борлуулж, 2,4 тэрбум долларын цэвэр ашиг олжээ. Энэ эрчээрээ явбал ЖеффБезоссыг 2026 он гэхэд дэлхийн анхны их наяд доллар хуримтлуулсан баян хүн болно гэж шинжээчид дүгнэсэн байна