"ХАР СУВД" ХАМТЛАГ “ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН АЗИЙН АВАРГА” БОЛЛОО /2022.09.05/

Соёл урлаг, Спорт
“ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН АЗИЙН АВАРГА”шалгаруулах тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 02-оос 04-ний хооронд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд нийт 9 улсын 3000 орчим баг тамирчид оролцож, "Team cheer Coed LV3" төрөлд Говьсүмбэр аймгийн “Хар сувд” хамтлаг Азийн аварга болж , эх орныхоо төрийн дууллыг Тайланд улсын Бангкок хотод эгшиглүүллээ. Дасгалжуулагч багш С.Ууганбаатар болон “Хар сувд” хамтлагийн хүүхдүүддээ халуун баяр хүргэе.