ЮНЕСКО-ийн Төв байрны гаднах фото үзэсгэлэн 

Соёл урлаг, Спорт

ЮНЕСКО-ийн Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд уг ойн арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байрны гадна Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын зургаар фото үзэсгэлэн гаргасан байна. 

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 2011 онд бүртгэгдсэн Монгол Алтайн буюу Баян-Өлгий аймгийн Бага Ойгорын гол, түүний дээд хэсгийн цутгал Цагаан салаа голын хөндийг хамарсан 20 орчим км урт үргэлжлэх хадны зургаас дээжлэн оруулжээ.