Диана гүнжийн машин 650 мянган фунт хүрэв

Соёл урлаг, Спорт

Уэльсийн гүнж Дианагийн унаж байсан машиныг дуудлага худалдаанд оруулж 650 мянган фунтээр заржээ. Одоогоос 25 жилийн өмнө нас барсан Диана гүнж 1985 оны наймдугаар сараас хойш хар өнгийн "Ford Escort RS Turbo"  машиныг гурван жилийн турш унасан. Түүний Челси болон Кенсингтон дахь нэрийн дэлгүүрүүдийн гадаа машинтай зогсож буй хэд хэдэн зураг байдаг.

Тодруулбал "C462FHK" бүртгэлтэй машиныг эцэст нь Уорвикшир дэх "Silverstone" дуудлага худалдаагаар Чешир дэх худалдан авагчид заржээ. "Leamington Spa"-д байрладаг дуудлага худалдааны ордонд уг машин тэр өдрийн хамгийн "Онцлох машин" хэмээн танилцуулсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Жонатан Хамберт  уг машиныг сонирхож байсан хүн олон гэв. Тус машин нь сүүлийн 12 жилийн хугацаанд хамгийн олон утасны үнийн санал авсан юм.

Үнийн санал  нь 100 мянган фунтээс эхэлсэн бөгөөд удалгүй Дубай, Ковентри дахь  худалдан авагчдын дунд өрсөлдөөн болж. Дубай хотоос 450 мянган фунт гэх үнийн саналыг тавьж чадсан ч эцэст нь Их Британид төвтэй худалдан авагч дуудлага худалдаан ялалт байгуулжээ.