Попын гүнж Бритни Спирсийн эргэн ирэлт

Соёл урлаг, Спорт

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард попын гүнж Бритни Спирс 13 жилийн турш хязгаарлагдмал байсан эрх чөлөөгөө эргүүлэн авсан билээ. Хийхийг хүссэн зүйлсээ хэнээс ч хамааралгүй хийх боломжтой болсон тэрбээр алдарт дуучин Элтон Жонтой хамтран "Hold me closer" дуугаар урлагтаа эргэн ирж буйгаа албан зарласан гэж хэлж болно

Уг дуу нь Элтон Жоны 1971 онд гаргасан "Tiny Dancer" дууны шинэчилсэн хувилбар юм. Улмаар 2016 онд "Glory" цомгоо гаргаснаас хойш уран бүтээл гаргаагүй Бритнигийн хувьд энэ удаагийн эргэн ирэлт нь тун онцгой байх болно гэв.

Түүний амьдралын шинэ үе, он тоолол дахин эхэлж байгаа гэхэд хилсдэхгүй. Саяхан хуримаа хийсэн түүний уран бүтээлд энэхүү өөрчлөлтүүд нэвт шингэнэ хэмээн сонсогчид нь таамаглаж байна. Тиймээс дараа дараагийн уран бүтээлүүдийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй юм