"Mrs Glam World 2022" тэмцээнд Мисс М.Дашбалжид нэгдүгээр байр эзлэв

Соёл урлаг, Спорт

Энэтхэг улсад зохион байгуулагдсан "Mrs Glam World 2022" тэмцээнд мисс М.Дашбалжид эх орноо төлөөлөн тэмцээндээ амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ. Мөн "Шилдэг тайзны алхаа" төрөлд түрүүлсэн түүнийг "Mongolia's Next Top Model" шоунд оролцож байснаар нь олон нийт сайн мэднэ. 

Амаржаад удаагүй байгаа ч ийнхүү загварын тайзнаа эргэн ирсэн тэрбээр тэмцээнд оролцоход тусалсан хүмүүстээ талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.  Тэгвэл "Mrs Glam World 2022" тэмцээний дэд байрт Энэтхэгийн мисс шалгарсан бол тэргүүн титмийн эзнээр Замби улсын гоо бүсгүй шалгарсан байна.