Өвөрхангай аймгаас "ДӨЛ" тэмцээнд 13 тамирчин оролцоно

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болж байна.

Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих бөгөөд Өвөрхангай аймгаас А.Ганбаяр ахлагчтай /Баян-Өндөр сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч/ “Ав Хайрхан тасаг” баг тамирчид аймгийн Цэргийн штабын заавар, зөвлөгөө дор оролцож байна.

Өнгөрөгч хавар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд эхний таван байр эзэлсэн баг тамирчдаас мэдлэг боловсрол, ур чадвар, бие бялдраар  шигшигдэн сонгогдсон 13 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр тус багийг байгуулжээ.