Дуа Липагийн төрсөн өдрийн гоёл

Соёл урлаг, Спорт

 Их Британийн үзэсгэлэнт поп од Дуа Липагийн төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Энэ жил 27 нас хүрч байгаа тэрбээр болор шигтгээтэй хөхний даруулга болон цагаан өнгийн жийнсэн юпка, флатформ ултай өндөр өсгийтөөр гоёсон нь олны анхаарлыг ихээр татжээ. 

Этгээд байдлаар хувцаслах дуртай тэрээр найзуудын хамтаар төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн аж.

Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө Дуа Липа мөн л жижиг хэмжээний хөхний даруулгаар гоёсон байсныг хэвлэлүүд эргэн сануулсан байх бөгөөд түүний уян хатан байдлыг ч мөн онцолсон байна.