Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл болон Дэлхийн байгаль хамгаалах холбооны шинжээчид Монгол Улсад ажиллалаа

Соёл урлаг, Спорт

Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Кай Вайс, Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээч Сонали Гош нар энэ сарын 14-23-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Алтайн өндөр уулс” өвийн номинацийн материалыг холбогдох талуудаас бэлтгэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн 2020 оны 09 дүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан юм.

Энэ дагуу олон улсын мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаж, түүх соёлын үл хөдлөх дурсгал, байгаль орчноо хадгалж хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэгтэй танилцаж, Алтайн өндөр уулс өвийн дагуу 10 хоног ажиллаж, нөхцөл байдлын шинжлэв.