ШАКИЛ О’НИЛИЙН БИЗНЕС

Соёл урлаг, Спорт
Сагсан бөмбөгийн домогт тамирчиний бизнесийн жилийн орлого нь 50 сая доллар.
90 оноос л бизнесүүд, бонд, хувьцаанд идэвхтэй хөрөнгө оруулж эхэлсэн байдаг.
Pepsi, Apple, Google-ийн хувьцаа эзэмшиж, Орландо мужид үл хөдлөхийн ипотекийн зээлтэй иргэдийг зээлээс чөлөөлөх аль аль талдаа ашигтай бизнес эрхэлж байжээ.
Одоо:
- Машин угаалгын 150 байрлал
- Auntie Anne’s түргэн хоолны салбар 17 салбар
- 24 цагийн фитнесс клубийн 40 салбар эзэмшдэг.
Nike-тай хамтрахаас татгалзаж, Reebok-той 6 жилийн турш маш ашигтай хамтарсан.
Хүн болгон 100-н долларын пүүз авах боломжгүйг ойлгож, өөрийн брэндийн хямд пүүзийг гаргасан. Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүр Walmart-д борлуулсан нь маш амжилттай болсон байдаг. 400 сая ширхэг пүүз борлуулжээ.
Трендийг дагахаасаа илүүтэйгээр хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн мөн өөрийн хүсэл, зорилгоо дагаж бизнесүүдийг сонгосон нь Шакийн брэнд.