5 сая төгрөгөөс дээш дүнтэй банк хоорондын гүйлгээг түр зогсооно

Нийгэм, Эдийн засаг

Үндэсний их баяр наадмаар  орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн систем 2022 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 16:15 цагаас 2022 оны долоодугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд зогсох ажээ. 

Тиймээс дээрх хугацаанд хийсэн 5 сая төгрөгөөс дээш буюу их дүнт банк хоорондын гүйлгээ долоодугаар сарын 18-ны 09:15 минутаас эхлэн дамжигдахыг банкууд харилцагч нартаа мэдэгдэж эхэллээ. 

Харин банк хооронд бага буюу 5 сая төгрөгөөс доош дүнгээр, мөн банк дотор шилжүүлэх тохиолдолд төлбөр тооцоо хэвийн хийгдэх аж.