Нойтон сальфетканы саванд мансууруулах бодис нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ

Эрэн сурвалжлах

Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороор энэ сарын 10-ны өдөр нэвтэрсэн Монгол Улсын иргэн О нь иргэн Б-д нойтон сальфетканы саванд хийж нуусан 6 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. 

Тус үйлдлийг Тагнуул, Гаалийн байгууллага хамтран таслан зогсоосон байна.