“BTS” хамтлагийн залуус цэргийн албанаас зайлсхийжээ

Эрэн сурвалжлах

Өмнөд Солонгосын “K-поп” урлагийн мөнгөний машин “BTS” хамтлагийн залуус цэргийн албанаас зайлсхийсэн гэж буруутгагджээ. Тус хамтлагийн  хоёр гишүүн нь Ханянь цахим технологийн их сургуулийн зар сурталчилгаа, медиа менежментийн магистрын ангид суралцахаар болсныг “Big Hit” энтертайментаас мэдээлжээ. Түүнчлэн өдгөө 27 настай Жин нь 2017 оноос хойш магистрын ангид суралцаж байгаа бол бусад нь өнгөрсөн оны гуравдугаар сард элссэн аж. Улмаар хамтлагийн залуусыг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор магистрын ангид суралцах болсон гэх хардлага гарчээ.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу 18-аас дээш насны эрэгтэй хүн бүр зайлшгүй цэргийн алба хааж, армид бүртгүүлэх ёстой байдаг. Гэхдээ мастерийн зэргээр суралцах гэх мэт хэд хэдэн онцгой нөхцлөөр цэргийн алба хаах хугацааг 28 нас хүртлээ хойшлуулах боломжтой байдаг гэнэ.

Үүний зэрэгцээ хамтлагийн залуусыг цэргийн албанаас чөлөөлөх хүсэлтэд шүтэн бишрэгчид гарын үсэг цуглуулан 2018 онд Хөх ордны цахим хуудсанд байршуулж байжээ.

Эх сурвалж: The Korea Times