Зохицол ба таашаал

Эрэн сурвалжлах

“Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрийг бид бүхэн сайн мэднэ. Тамирын голын мөсийг долоох шахам байж хөрөнгөжсөн амьдралын хар ухаантай тэр баян “Дундаа цэгтэй нь хээлтэй гүү, хажуудаа цэгтэй нь унагатай гүү” гэж зургаар тэмдэглэсэн дансаа бичиг үсэгт тайлагдсан Эрдэнэд үзүүлэхдээ “Эрдэмтэй хүнд үзүүлэхэд ч ичмээр дамжшиг даа” гэдэг.

Яг түүнтэй адил зүйл нийслэлчүүдэд тохиолдоод байна. Талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгээс ёстой ичиж үхэх нь ээ гэх хүмүүс олон байна. Нийслэлээсээ, Монгол Улсынхаа хилээр гарч үзээгүй хүмүүст бол сайхан байгаа нь мэдээж.

Энэ бол зураг. Уг нь ийм болно гэж байлаа

Одоо хөгжим нь таашаалгүйгээс гадна иймэрхүү дүр зурагтай л байна.

Харин бидний тухай гадаадынхан “Монголчууд төв талбайдаа усан оргилуур хийсэн нь ёстой инээдмийн юм болж. “Харанга”, “Хурд” гэж 2 хамтлагийн дуу, хүн нас барахад эгшиглүүлдэг ая, морио бугуйлдаж унаад булгиулж давхиж байгаа тийм аянд тааруулаад хийчихсэн байна гэнэ. Дэлхийн хөгжлөөс үнэндээ хол хоцорчээ. Ард иргэд нь хотын даргыгаа гадаад дотоодод амьдарч гахай шувууны мах идэж, юм үзэж нүд тайлсан хүн юм чинь их сайхан юм хийнэ. Тэгээд ч 3.2 тэрбум төгрөгөөр боссон юм чинь “ТАСАРХАЙ” бүтээн байгуулалт болно гэж хүлээж Людвиг ван Бетховон, Вольфганг АмадейМоцарт, Иоханн Себастианы симфониос, бүр наашлаад Михаил Клеофас Огинскийн "ПОЛОНЕЗ"-ийг ядаж  сонсоно” гэж бодож байж... Үгүй мөн сонин сэтгэхүйтэй, мөн ч бүдүүлэг улс шүү. Морь малын давхих, бусгах булгих хөдөлгөөнд тохирсон хэмнэлийг яаж усан оргилуурт зохицно гэж бодоо вэ...” гэх зэргээр ярьж, шоолж, элгээ хөшиж, нулимсаа гартал инээлдэж байгаа юм байх...   

“Жалам хар”-ыг өдөрт бараг 10 удаа сонсдог болохоор ойр орчмын албан газруудад ажлын бүтээмж муудсан гэх яриа ч байна. Муудахаас ч аргагүй юм. Ажлаа хийгээд сууж байгаа хүн “Жалам хар”-ын аянд дэгэлзэхгүй, дэргэхгүй байх аргагүй. “Хурд”, “Харанга” хамтлагийн аялгууг бялууртлаа сонсож бараг л тэднийг тээр шаах хэмжээнд хүрчхэж...

Уг нь усан оргилуурт эгшиглэх хөгжмүүдээс Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын “Цагаан суварга”, мөн Төрийн хойш шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” хөгжмийн зохиолууд бол яах аргагүй хосгүй сайхан бүтээлүүд. Тэгвэл үнэт энэ бүтээлүүд ч бас үнэгүйдэж мэдэх нь.

Иргэд цахим орчинд ингэж бичиж байна. Гэхдээ хамгийн гэгээлэг фостыг нь орууллаа.

Гарын 10 хуруунд багтах хэдэн аялгууг өдөр бүр сонссоор бараг залхах тийшээ хандчихаж. Уг нь аливаа бүтээлээс эрч хүч энерги таашаал авдаг. Гэтэл талбайн ойр орчмын албан газрын ажилтнууд чихээ дарах нь холгүй байгааг юу гэж ойлгох вэ.

Арай өөрөөр сэтгэж, арай дэвшилттэй, дэлхийн сонгодгуудаас эгшиглүүлэх боломж байгаагүй гэж үү.

Үнэхээр гаднынхны нүдээр бид бүдүүлэг, хоцрогдсон харагдаж, хөгжмийн мастеруудынхаа бүтээлүүдийг үнэгүйдүүлж байгаа бол “АМЫГ НЬ ХЭСЭГ ХУГАЦААГААР БАРЬЖ” зөвхөн усыг нь оргилуулж бас болох л юм. Аливаа зүйл зохицохоороо л ТААШААЛТАЙ байдаг шүү дээ, уг нь.