АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 26 сая хүрлээ

Дэлхийн мэдээ

АНУ-д сүүлийн таван долоо хоногт нийт 26.5 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж хүслээ.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт шинээр тэтгэмж хүсэгчдийн тоо дөрвөн сая болж харьцангуй цөөрсөн ч нийт эдийн засагт ирэх дарамт өндөр байна. Тус улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүнд орлогын урсгал нь тасалдсан зарим бизнес эрхлэгчид ажилтнуудаа халахгүй тэсэж байгаа аж. “Bloomberg”-ийн судалгааны багийн тооцоолсноор АНУ-д ажилгүйдлийн түвшин аль хэдийн 20 хувьд хүрээд байна. Цаашдаа хөл хорио удаан хугацаанд үргэлжилбэл 30 хувьд хүрэх ч эрсдэлтэй гэж дүгнэжээ.