АНУ 50 жилийн дараа Грийнландад Консулын газраа байгуулна

Дэлхийн мэдээ

АНУ-аас Грийнландад 12,1 сая ам.долларын тусламж үзүүлж, Консулын газраа байгуулахаар болсноо зарлажээ. Тус улс ийнхүү 50 жилийн дараа Консулын газраа Грийнландад байгуулах аж. АНУ Грийнландад тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд зориулан дээрх тусламжийг олгохоор болжээ.

Грийнландын албаныхан АНУ-ын тусламжийг аялал жуулчлал, боловсрол, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулахаа мэдэгдсэн байна. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Данийн Вант улсын харьяа Нидерландыг худалдан авах санал тавьсан удаатай. АНУ нь Грийнландад 1953 оноос хойш дипломат төлөөлөгчгүй явж иржээ.