Их Британи нэг өдөрт 50 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулах чадамжтай

Дэлхийн мэдээ

Их Британи улс нэг өдрийн дотор 51,000 орчим хүнийг коронавирусын халдварын шинжилгээнд хамруулах бүрэн боломжтой болсныг тус улсын Эрүүл мэндийн газрын нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок мэдэгдлээ.

Зайлшгүй шаардлагатай албаны ажилчид болон түүний ар гэрийнхэн энэхүү шинжилгээнд хамгийн түрүүнд өөрсдийгөө хамруулах захиалга өгөх бололцоотой ба үнэ төлбөргүй явагдах ажээ. Мөн шинжилгээний хариуг иргэдэд мессэжээр илгээх гэнэ.

Британийн засгийн газар сарын сүүл гэхэд өдөрт 100,000 хүнийг шинжилгээнд хамруулж оношлох зорилго тавин ажиллаж байгаагаа ч бас дурджээ.