ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ӨДРИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Соёл урлаг, Спорт

   Монголын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 47 эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн  улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхлэх гэж байна.  Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81кг, 90кг, -100кг, +100кг эмэгтэйчүүдийн 70кг, -78кг, +78кг жингийн барилдаан явагдаж аваргууд тодорно. Дашрамд дурьдахад өнөөдөр явагдах эрэгтэйчүүдийн +100кг жингийн барилдаан олны анхаарлыг татаж байна. Энэ жинд улсын даян аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын начин О.Цэцэнцэнгэл, Э.Сумъяабат, Х.Цогтгэрэл, аймгийн арслан Э.Мөнхжаргал тэргүүтэй шилдэг бөхчүүд хүч үзнэ.