Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлаар Засгийн газар шийдвэр гаргана

Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Улсын онцгой комиссоос оруулж ирсэн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Мөн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай, Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээ зэрэг асуудлуудаар Засгийн газрын тогтоолын төслүүдийг батална.

Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.

Хэлэлцэх асуудал

1. “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл- Ө.Энхтүвшин

2. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол/ - Н.Цэрэнбат

3. “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Д.Цогтбаатар

4. “Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Д.Цогтбаатар

5. Тогтоол хүчингүй болгох тухай /Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолын хавсралт/ - Ч.Хүрэлбаатар

6. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам/- Ц.Нямдорж

7. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан “Коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт - Ц.Нямдорж

8. “Нийгмийн халамжийн сангаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - С.Чинзориг

9. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам/ - С.Чинзориг

10. “Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Ё.Баатарбилэг

11. “Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулах байршлыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл- Ч.Улаан

12. “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр/ - Д.Сарангэрэл

13. Бусад асуудал - У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

14. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар - Л.Оюун-Эрдэнэ

15. Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй олон улсын арбитрын маргааны талаар - Л.Оюун-Эрдэнэ

16. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2018, 2019 онуудын үндсэн үйл ажиллагаа, санхүү, худалдан авалт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ

17. 2020 оны хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлын дүнгийн талаар - Ч.Улаан

 

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2019 онд дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний тайлангийн талаар - Ч.Улаан