Москва муж COVID-19-ийн эсрэг хүчин чадлаа бүрэн дайчлан ажиллаж байна

Дэлхийн мэдээ

Москва хот болон Москва муж орчмын эмнэлгүүдэд ажиллаж байгаа 2000 орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авснаас, 16 нь нас барсан хэмээн Москва мужийн Эрүүл мэндийн сайд Светлана Стригункова хэллээ.

Сайдын хэлснээр Москва мужийн хувьд нийтдээ 22 мянга 500 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвартай тэмцэж байна. Анагаахын сургуулийн 280 оюутныг тусгай сургалтад хамруулан халдварт өвчний оношилгоо, өвчтөнүүдийн асаргааны ажилд дайчилж байгаа ажээ. Мөн бусад бус нутгаас, тэр дундаа Батлан хамгаалах яамны харъяа олон эмч дайчлагдан Москва мужид ажиллаж байна.

Москва мужид нийтдээ хүчилтөрөгчийн аппараттай 8500 ор бэлдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2000 илүү өвчтөн хүчилтөрөгчийн аппарат бүхий орон дээр эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Харин гэрээр 18 мянга 500 хүн коронавирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна.

ОХУ-ын ЭМЯ-ны нормативаар Москва мужийн эмнэлгийн орны дээд хүчин чадал 15 мянган ор бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин чадлынхаа 94%-ийг ашиглаж байгааг Светлана Стригункова хэллээ.

2020 оны тавдугаар сарын 17-ны байдлаар Москва мужид COVID-19-ийн 27 мянган  тохиолдол батлагдсанаас 268 хүн нас барж, 3000 хүн эдгэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ