ДЭМБ: Коронавирус хэзээ ч устахгүй байх магадлалтай

Дэлхийн мэдээ

Коронавирусийн халдвар хэзээ ч устахгүй байх магадлалтайг ДЭМБ-ын онц байдлын захирал Майк Райан өчигдөр /2020.05.13/ Женевт болсон цахим хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа. Хэдийгээр вакцин гарган авсан ч вирусийн тархалтыг хязгаарлахад маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг онцолсон байна.

Үргэлжлүүлэн "Бодит байдалтай эвлэрэх нь чухал гэж бодож байна. HIV хэзээ ч алга болоогүй. Үүнтэй адил COVID-19 өвчин хэзээ устахыг хэн ч таамаглаж чадахгүй байна” хэмээн ярьжээ. Харин ДЭМБ-ын захирал Терос Адханом “Вирусийн тархалтыг хяналтдаа оруулах боломжтой. Энэ бол бүх хүнд хамаарах зүйл. Бид бүгд цар тахлыг зогсоохын тулд дор бүрнээ хичээж, оролцох хэрэгтэй” гэдгийг онцолсон байна.

Одоогоор коронавирусийн эсрэг вакцин гарган авах 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас зарим нь клиник туршилтын шатандаа ороод байгаа билээ.

Дэлхий дахинд сүүлийн нэг хоногт коронавирусийн халдварын 87'694 шинэ тохиолдол илэрч, өвчтэй хүний тоо 4'425'131 болжээ. Харин нас барагсдын тоо 292'394-д хүрсэн бол 1’655’954 хүн эдгэрсэн байна.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 21'428 /Нийт 1’430’064/
  2. Бразил – 11’555 /Нийт 189'157/
  3. ОХУ – 10’028 /Нийт 242'271/
  4. Перу - 4247 /Нийт 76'306/
  5. Энэтхэг – 3763 /Нийт 78'055/
  6. Их Британи - 3242 /Нийт 229'705/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. АНУ - 1762 /Нийт 85'187/
  2. Бразил - 754 /Нийт 13’158/
  3. Их Британи - 494 /Нийт 33'186/
  4. Мексик - 353 /Нийт 3926/
  5. Итали -195 /Нийт 31'106/
  6. Испани – 184 /Нийт 27'104/

Хамгийн олон хүн эдгэрээд буй улсууд:

  1. АНУ - 308'922
  2. Испани - 183'227
  3. Герман – 148’700
  4. Итали – 112’541
  5. Турк - 101'715
  6. Иран - 89'428

Эх сурвалж: Worldmeters, BBC